WINDOWS XP дээр ADSL холболт vvсгэх

Эхлээд Start ---> Programs ---> Accessories ---> Communications ---> Network connections дээр дарж орно. Ингэхэд Network Connections цонх нээгдэнэ.

File цэс рvv орж New connection... гэснийг дарна. Ингэхэд New Connection Wizard гэсэн цонх нээгдэнэ.

Welcome to the New Connection Wizard гэж гарч ирэхэд Next товчийг дарна.


Connect to the Internet гэсэн сонголборыг сонгоод Next товчийг дарна.

Set up my connection manually гэсэн сонголборыг сонгоод Next товчийг дарна.

Connect using a broadband connection that requires a user name and password гэсэн сонголборыг сонгоод Next товчийг дарна.

ISP Name гэсэн талбарт micom_ADSL гэж бичих буюу та энэхvv холболтоо юу гэж нэрлэхийг хvснэ тvvнийгээ бичээд Next товчийг дар.

User Name талбарт холбогдох хэрэглэгчийн нэрээ бич. Хэрэв мэдэхгvй байвал таны микомтой байгуулсан гэрээний маягтын USER ID: гэсэн талбарт бичигдсэн байгаа.
Password талбарт нууц vгээ бичнэ. Хэрэв санахгvй байвал Миком компани дээр бичиг баримттайгаа биеэр ирж шинээр vvсгvvлэх боломжтой.
Confirm password талбарт нууц vгээ дахин оруулна.

Хэрэв танаас eeр хvн энэ компьютерийг ашигладаг бeгeeд тvvнд энэ нэр нууц vгээр холбогдох боломж eгeхийн тулд Use this account name and password when anyone connects to the Internet from this computer гэсэн сонголтыг сонгоно. (Миком компанийн ADSL vйлчилгээний тeлбeр таны холбогдсон цагаас vл хамааран тогтмол байдаг учир харамлаад яах вэ vvнийг сонгочих оо, хэхэ)

Мeн та энэ холболтоор байнга интернэтэд холбогдож байхыг хvсвэл Make this the default Internet connection гэснийг сонговол зvгээр. Одоо Next товчийг дар.

Хэрэв desktop дээрээ энэ холболтын дeт замыг гаргахыг хvсвэл Add a shortcut to this connection to my desktop гэснийг сонго. Холбогдох хэрэг гарах болгонд Start ---> Settings ---> Network connections гэх мэтээр олон vйлдэл хийж байхгvй тулд vvнийг сонгосон нь дээр. Сонголтоо хийсэн бол Finish товчийг дар.

Холбогдох бvртээ нэр нууц vгээ бичиж ядаргаа болохгvй тулд Save this user name and password for the following users сонголтыг тэмдэглэхийг зeвлeе. Хэрэв Windows XP-д танаас eeр хvн нэрээрээ орж ашигладаг бeгeeд тvvнд энэ холболтын нэр нууц vгийг ашиглуулахгvй харамч зан гаргахыг хvсвэл Me only гэсэн сонголборыг, харин windows-т ордог хvн бvр энэ холболтын нэр нууц vгийг ашиглаж болно гэж vзвэл Anyone who uses this computer гэсэн сонголборыг сонгоод Connect товчийг дарснаар холбогдоно.

(Ихэнх хэрэглэгчид интернэтийн толгой компьютер гэсэн тусдаа компьютер гаргасан байдаг бeгeeд та тийм компьютерт холболт vvсгэж байгаа бол Anyone who uses this computer гэснийг нь сонгоорой)

За ингээд та Микомын инженерээс огт дутах юмгvйгээр холболтоо vvсгэчихлээ.